Activities

“Цагаан Хөрөг” үзэсгэлэн инээд бэлэглэв

Өнгөрсөн даваа гарагт Монголын театрын музейд шог зураач Лхагвын Өлзийбатын "Цагаан хөрөг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлт болж зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, сэтгүүлч зэрэг урлаг, соёлын олон уран бүтээлчдийг нэг дор цуглуулж инээд хөөр, шинэ санаа бэлэглэлээ.

Амайгийн "гайхамшигт ертөнц"-өөр аялаарай

Дэлхийн 55 орноор аялсан Амай буюу Ж.Золбаяр өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд олсон мэдлэг, төрсөн сэтгэгдлээ Монголчуудтайгаа хуваалцахаар шийджээ.

“Гурван ертөнц” үзэсгэлэнгээр оюуны алжаалаа тайлаарай

Монголын дүрслэх урлагийн хөгжилд авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж, энэ салбарт залуу боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулж яваа МУЭ-ийн нэрэмжит шагналт, Монголын ДУДэС-ийн захирал, зураач Л.Бумандорж, түүний гэр бүл, ДУДэС-ийн Монгол зургийн багшаар 20 гаруй жил багшилж байгаа, зураач Ц.Нармандах, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Амгаланбаатар нарын хамтарсан “Гурван ертөнц” хэмээх үзэсгэлэн МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийгээд удаагүй байна.

“Цагаандариум” арт музей нээлтээ хийлээ

Дүрслэх урлагийн салбарт Арт музей шинээр мэндэллээ. Өчигдөр үдэш уран зургийн ховор нандин цуглуулга бүхий сан хөмрөгтэй  “Tsagaandarium” Арт музей албан ёсныхоо нээлтээ  “Bella Vista" хотхонд байрлах өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ.

Уран зураг цуглуулагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга  Ц.Энхтүвшин,  “М Си Эс” группын ерөнхийлөгч Ж. Од, уг группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-н гишүүн Ц.Мөнх-Оргил нар урлагийг ивээн тэтгэж, он удаан жил цуглуулсан уран зургийн цуглуулагчид хамтран энэхүү музейг байгуулж, уран зургийн цуглуулга, Монголын ард түмний оюуны сор бүтээлүүдийг олон түмэндээ музейгээрээ дамжуулан дэлгэлээ.