Хамтран ажиллах урилга

Эрхэм уран бүтээлчиддээ Шинэ Оны мэнд хүргэе! 

Өнгөрсөн онд бид бүхэнтэй хамтарч ажилласан уран бүтээлчид, уран зураг цуглуулагчид болон урлаг сонирхогчиддоо баярласнаа илэрхийлье.

Цагаандариум Арт Галерей нь 2014 онд гаргах үзэсгэлэнгийн төслүүд хүлээн авч байна. Та үзэсгэлэнгийнхээ төслийг A4 цаасан дээр бичээд, өөрийн уран бүтээлийн 10 фото зургийн хамт галерей дээр авчирч өгнө үү.

Харилцах утас: 77114545; 99888311