Muse art house-н дэргэдэх Muse art school-н уран зургийн тайлан үзэсгэлэн

 Muse art house-н дэргэдэх Muse art school-н уран зургийн тайлан үзэсгэлэн
 

Манай Урлан урлагийн олон төрлийн үйл ажиллагаа явуулдгаас гадна  дэргэдээ Muse art school буюу урлагийн сургалтуудыг явуулдаг. Дүрслэх урлагийн болон сонгодог хөгжмийн боловсролыг орчин үеийн сонгодог  сургалтын дэгээр зохиогдсон программын дагуу ганцаарчилсан болон урлангийн  хэлбэрээр Орос, Чех, Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн магистр, докторын зэрэгтэй багш нар хичээл заадаг.

Мөн суралцагсдын нас, оюун санааны хөгжил, сурах арга барил, авьяас чадварт тохируулж Монголын болон Дэлхийн сонгодог уран бүтээлч, зохиолчдын суут бүтээлүүдтэй танилцуулж сэдэвчилсэн хөтөлбөрийн дагуу зааж сургадаг. 

Бид энэ удаагийн уран зураг, керамикийн багш сурагчдын хамтарсан үзэсгэлэнгээ “Цагаан уул цэцэг” нэртэйгээр гаргахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнд чимэглэлийн уран зургууд, батик урлал,  натюрморт зохиомжууд болон керамикийн бүтээлүүд байна.

Уран зургийн ангийн тайлан үзэсгэлэн жилд 2 удаа буюу 6-р сар, 12-р сард тус бүр өөр өөрийн онцлогтойгоор зохион байгуулагддаг. Бид өмнөх жилүүдэд “Blue”, “Ромашка” , ”Pinky” нэртэйгээр тайлан тогололт, тайлан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ зуны үзэсгэлэн 6-р сарын 9-өөс 14-ийг хүртэл “Цагаандариум” уран зургийн галерейд гарахаар төлөвлөж байна.