Laughter in the steppe

Photo: 
Todd R. Forsgren
Laughter in the steppe

oil on canvas, 99x120

Уудам цэлгэр Монголын тал нутгаар хөгжилдөн давхих бяцхан жаалууд . Өглөөний униарт цайвар саарал тэнгэртэй тал нутаг зах нь үл мэдэгдэн хязгааргүй оршихуй. Бүлээн газар, хар саарал чулуунд хүртэл мэдрэгдэх холоос ирэх морьдын төвөргөөн. Тал нутгаар хөгжилдөн хөхрөлдөж буй хүүхдүүдийн хөдөлгөөн чөлөөтэй. Тэдний яриа, хөхрөлдөөн талаар нэг цуурайтан сонсогдоно. Орчин үеийн урлагийн гол төлөөлөгчдийн нэг болсон зураач Ц. Энхжаргал энэ зургаа өөрийн арга барил болсон хурц тод өнгөөр шийдэхийг үл завдан харин нэг тонд ууссан цөөхөн хэдэн өнгөөр илэрхийлэхийг зорьжээ. Хүчтэй омголон монгол морьдыг хүрэн улаан, хөхөлбөр цэнхэр өнгүүдээр зохиомжийн гол цөм болгон тодоор авсан байна. Children are galloping happily through the vast Mongolian steppe. The pale grey light of the morning mist gives the steppe a limitless feeling and the sound of horses’ hooves is so loud that even the warm land and the black grey stones can feel it. The movements of the children are free and careless, their laughter echoing in the steppe. Ts. Enkhjargal, one of the representatives of modern Mongolian art, has painted this work not in his usual way by using strong vivid colours, but has expressed himself with a narrower palette in limited tones. The main focus of this composition is the group of strong, ferocious Mongolian horses in burnt red and dark blues.