Mongolian Art News

Muse art house-н дэргэдэх Muse art school-н уран зургийн тайлан үзэсгэлэн

 

Манай Урлан урлагийн олон төрлийн үйл ажиллагаа явуулдгаас гадна  дэргэдээ Muse art school буюу урлагийн сургалтуудыг явуулдаг. Дүрслэх урлагийн болон сонгодог хөгжмийн боловсролыг орчин үеийн сонгодог  сургалтын дэгээр зохиогдсон программын дагуу ганцаарчилсан болон урлангийн  хэлбэрээр Орос, Чех, Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн магистр, докторын зэрэгтэй багш нар хичээл заадаг.

Зураач Д. Булгантуяа: "Нээлттэй Урлан"

 

 Зураач Д. Булгантуяагийн "Нээлттэй Урлан" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 5 сарын 17 өдөр 16:00 цагт манай галерей дээр болох тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

J.Oilan solo exhibition

 

The artist J.Oilan paints in a surrealistic way and is mostly specialized by using the blue colors and tons. He wants to show the real representation of his senses. He aims for the viewer to feel any extensive and deep emotions from his inner bosom. Some of his artworks were created using ideas and images from his dreams.

The International School of Ulaanbaatar: DP students exhibition

The International School of Ulaanbaatar proudly presents International Baccalaureate  Visual Arts students. The main exhibitors include Bulgan Altangerel, Reeza Hanselmann, Namuun Khurts and Minjin Odkhuu and Khishigbadral Ganzorigt, with  selected works  from Ujin Battulga, Anudari Bat-Ulzii, Do yeon Kim and Sheyenne Lacy.

Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл зураач болон түүний шавь нарын "1 УРЛАН" уран бүтээлийн үзэсгэлэн

 

Урлагийн гавъяат зүтгэлтэн монументаль уран зургийн Ц.Нарангэрэл багшийн урланд 1992 оноос анхны төгсөлт хийснээс хойш тус урлангаас нийт 11 төгсөлтөөр 108 оюутан суралцаж гарчээ. Төгсөгчдөөс өнөөдөр олон бүтээлч үзэгчдийн танил болж өөр өөрсдийн арга барил өнгө төрхийг олсон уран бүтээлчид болжээ. Тус үзэсгэлэнд 40 бүтээлчийн 60 орчим бүтээл дэлгэгдлээ.

"Бүсгүй чамдаа" уран бүтээлийн шинэ үзэсгэлэн

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан "Бүсгүй Чамдаа" уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн 3 сарын 7-3 сарын 14 хүртэл гарна. 

Энэхүү үзэсгэлэн нь эрчүүдээс эмэгтэйчүүддээ, мөн эмэгтэй уран бүтээлчдээс Ээж, эгч дүү, найз нартаа зориулж буй уран бүтээлийн БЭЛЭГ болж байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлт 3 сарын 7 өдөр 17:30 цагт болно.

"Венецийн Үдэш" - Европын Уран Зургийн үзэсгэлэн

 

Эрхэм хүндэт Таныг аас зохион байгуулж буй "Венецийн Үдэш" Европын Уран Зургийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

"Венецийн Үдэш" - Европын Уран Зургийн үзэсгэлэнгийн нээлт 2013 оны 1 сарын 16 Цагаандариум галерейд 16:00 цагт болно.

Үзэсгэлэнгийн хугацаа 2013.01.16-2013.01.23
Харилцах утас: 99071626, 99107339

Зураач Ц. Амаржаргалын "Цэцгэн Урлан" анхны бие даасан үзэсгэлэн

 

12-р сарын 26-с 1 сарын 8 хүртэл Залуу зураач Цэндбаатарын Амаржаргал нь 2010 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагналт зураач Ц. Нарангэрэл багшийн урланд суралцан төгссөн.

Курсын болон дипломын ажлуудаа өөрийн хамгийн дуртай наранцэцгээр хийж байсан бөгөөд одоог хүртэл цэцгээ тасралтгүй зурсаар энэ багахаан туршлагаараа анхны үзэсгэлэнгээ гаргах гэж байна.

Сибирийн уран бүтээлчдийн үзэсгэлэн

 

Цагаандариум Арт Галерей&Музей-д гаргаж буй үзэсгэлэнгийн эрхэм зорилго нь Оросын зураачдын уран бүтээлд сонирхлыг батжуулах, Монголын урлагийг ивээн тэтгэгчдэд орчин үеийн Сибирийн зураачдын уран бүтээлийг танилцуулах, соёл найрамдлын болон албан харилцааг өргөтгөхөд оршино.

Зураач Б.Номин ”Inner Space”-ыг дэлгэнэ

 

Зураач Б.Номингийн “Inner Space” үзэсгэлэнгийн нээлт маргааш “Цагаан дариум” арт галерейд болно.