Mongolian Art News

Зураач Жиндийн Гэрэлийн "Далд амьдрал-2" уран бүтээлийн үзэсгэлэн

 

Өвөрмөц содон сэтгэлгээтэй тэнгэрлэг зураач Жиндийн Гэрэлийн "Далд Амьдрал-2" үзэсгэлэн 2012.11.02 ны 17.00 цагт нээлтээ Цагаандариум галерейд хийх ба Цэрэн Турс компани энэ үзэсгэлэнг ивээн тэтгэн хамтран оролцож байна. Монголын Дүрслэх Урлагийн түүхэнд байгаагүй шинэлэг үзэсгэлэнг Гэрэл бидэнд таниулах гэж байна. 

Зураач Ч. Хүрэлбаатар, Б. Дэнзэн нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн

Та бүхнийг зураач Ч. Хүрэлбаатар, Б. Дэнзэн нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Санкт Питербург хотын Репиний Академийг дүүргэсэн 2 уран бүтээлчийн сүүлийн үеийн шинэ ажлуудыг сонирхон таална уу.

Artist J. Tolgau “Imagine” solo exhibition

 

 Janatkhaan Tolgau has started drawing when he was only 2 years old. He is a very hardworking and talented artist. In 1992 J. Tolgau has displayed his first solo exhibition and became well-known from his young age. The artist has exhibited his unique modern artworks in Mongolia and many other countries.

Зураач Ж. Толгау "Сэтгэх" бие даасан үзэсгэлэн

 

Толгау гэдэг нэр нь “Сэтгэх ”гэсэн утгатай билээ. Түүний бүтээлүүд нь өвөрмөц ертөнц сэтгэхүйтэй, төсөөлөн харснаа тод өнгөөр чөлөөтэй дүрсэлж илэрхийлдэг нь Монголын авангард урлаг гэмээр. Түүний бүтээлүүдийг ажиглахад тэнгэрийн цаглашгүй орчлонг бүжиг мэт хүүрнэж, бүсгүй хүний дүрээр зөншдөг нь юутай гайхалтай.

Зураач Х. Ууганбаяр: "Сансараас Унасан Үлгэр"

 

Х.Ууганбаяр нь хүн байгалийн хоорондохь харилцаа болон амьтдын давтагдашгүй зан чанаруудыг уран бүтээлдээ тусган бүтээлээ туурвидаг өвөрмөц уран бүтээлч юм. Тэрбээр амьтдын энгийн мөртлөө гайхалтай онцлог шинж чанарыг өөр өөр өнцгөөс харж олж илрүүлэн, уран бүтээлдээ шингээхийг эрмэлздэг бөлгөө. Х. Ууганбаяр нь уран бүтээлээрээ дамжуулан бид бүхэнд өнөөгийн экологийн нөхцөл байдал асуудлуудыг хөндөж хүмүүсийн оюун бодолд эерэг өөрчлөлт хийхийг зорьдог билээ. Байгалийн хязгааргүй чанар тусгал, хүмүүний оюун ухаанаас бүрдэх өөрийн ертөнцөө уран бүтээлдээ туурвижээ.

Үзэсгэлэнгийн нэр : OTGO art

Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан ОТГО арт нэртэй үзэсгэлэн энэ оны 8 сарын 10-30 хооронд Цагаандариум Арт Галерей & Музей-д болох гэж байна.

ОХУ-ын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Бадамын Отгонтүвдэн “Эмээгийн хөрөг”

ОХУ-ын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Бадамын Отгонтүвдэн “Эмээгийн хөрөг” анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ Монголдоо гаргаж байна. Уг уран бүтээлийн үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвигдсан цөөн тооны уран бүтээлийн ажлууд тавигдлаа.

Гурван зураач хамтарсан бүтээлээ дэлгэнэ

“Цагаандариум” арт галлерейд долдугаар сарын 25-нд 17.00 цагт “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” нээлтээ хийх гэж байна.

Joint exhibition of three artists

Welcome to visit the opening ceremony of joint exhibition “3 painters”. We are presenting a joint exhibition of latest works-modern and realist paintings of Union of Mongolian Artist's (UMA) member, UMA prize winner artist Orshikh Darambazar, UMA member, "Blue Sun" Contemporary Art Center's member artist Zagd Usukhbayar and UMA member, "Blue Sun" Contemporary Art Center's consul member artist Sambuu Mashbat. 

Expansion 33

Welcome to visit the opening ceremony of Sandagdorj’s first solo exhibition “Expansion 33”. You will enjoy the beauty and harmony of different flowers, which seems familiar but yet unknown. Sandagdorj’s flowers are purely colorful, stunning and pleasant.